МАХН-ын нэр дэвшигчдийг зарим аймгуудад бүртгэхгүй байгаа асуудлаар тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян, С.Удвал нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн намын дарга Н.Энхбаяр болон Э.Эрдэнэжамъян нарыг ялтайд тооцон Цагдаагийн газраас тодорхойлолт гаргаж өгөхгүй байгаа аж.

Тиймээс энэ шийдвэрийг эсэргүүцэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьяан тэргүүтэй хэсэг хүмүүс маргааш өглөөний 09.00 цагаас Чингисийн талбайд өлсгөлөн зарлаад, зургаадугаар сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа.

Өлсгөлөн зарлаж байгаа шалтгаан нь Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамьяан нарын ялтай байдлын хугацаа дуусаагүй учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан учир намынхаа хэсэг нөхдийн хамт нойтон өлсгөлөн зарлахаар болжээ.

МАХН-ын өлсгөлөн зарлах хүмүүс өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд биеэ үзүүлж, өлсгөлөн зарлах бэлтгэлээ базаасан байна.