Таван жилийн өмнөөс хурим найр хийлгүйгээр нэг гэрт орсон хосын үл ойлголцоно. Тэднийг эвлэрүүлэх нь хэсэг залуусын үүрэг болно.  Залуусын хувьд энэхүү үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэхийн тулд олон  адал явдалтай учрах бөгөөд тэр бүхнийг сонирхолтойгоор “Тагнуулч аав” кинонд үзүүлэх нь зөвхөн эхлэл хэсэг.  Санаанд багтамгүй адал явдал, инээдтэй, гэгээлэг хайрын талаар үзүүлэх “Тагнуулч аав” киноны албан ёсны трейлер гарсан байна. Монголын кино урлагт данстай жүжигчид хүүхдүүдтэйгээ хамт тоглож, үзэгчдэд хүлээлт үүсгээд байгаа энэ киноны дууг “Mixx” хамтлаг дуулсан бөгөөд удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.

Дашрамд дуулгахад "Тагнуулч аав" кино төслөөс зохиож байгаа "Яг аав яг ээж" фото зургийн уралдаанд уншигч та оролцох боломжтой.  Тодруулбал уралдаанд оролцохдоо та аавтайгаа, ээжтэйгээ, хүүтэйгээ, охинтойгоо авахуулсан зургаа "[email protected]"  хаягаар зургаа илгээх бөгөөд хамгийн олон like цуглуулж чадсанаар ялагчийн шагнал авах юм байна. Ялагч энэ сарын сүүлээр дэлгэцэнд гарах тус  киноны нээлтийг гэр бүлээрээ үзэх урилга, кино группийн хамт олны зүгээс бэлдсэн гарын бэлгийн эзэн болох юм.

Ингээд “Тагнуулч аав”  УСК-ны албан ёсны анхны трейлерийг хүргэе.
























П.Төгөлдөр