УИХ-ын 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдсан хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцсэн байдаг.

Уг асуудлыг Ардчилсан намаас дэмжиж санал өгсөн нэр бүхий найман гишүүн, санал хураалтад оролцоогүй. Тиймээс нэр бүхий долоон гишүүнд хариуцлага тооцох хүсэлтийг Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хорооны тавдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар гаргажээ. Уг тогтоолоор Ардчилсан намын гишүүдэд хариуцлага тооцох улмаар УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх утга агуулагдаж байгаа аж. Уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тодорхой заасан байдаг тул өнөөдөр хуралдах ҮЗХ-ны шийдвэрээс нэр бүхий 15 гишүүн нэр дэвших, эс дэвших асуудал шийдэгдэх юм байна.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжсэн:

  1. Р.Амаржаргал
  2. Ж.Батзандан
  3. Х.Баттулга
  4. Д.Батцогт
  5. Р.Бурмаа
  6. М.Зоригт
  7. Б.Наранхүү
  8. Л.Эрдэнэчимэг

Санал хураалтад оролцоогүй гишүүд:

  1. Д.Арвин
  2. Г.Баярсайхан
  3. М.Батчимэг
  4. Д.Ганбат
  5. Д.Ганхуяг
  6. С.Одонтуяа
  7. С.Эрдэнэ нар байгаа юм. Уг асуудлыг өнөөдөр хуралдах ҮЗХ-ны хурлаар авч хэлэлцэнэ. Хэрэв ҮЗХ-ны гишүүд хяналтын хорооны гаргасан дээрх шийдвэрийг үндэслэлтэй хэмээн дэмжвэл АН-ын нэр бүхий 15 УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвших эрхгүй болно.