Жүжигчин Б.Хуланг чадварлаг, авъяаслаг, царайлаг жүжигчин хэмээн тодорхойлдог. Тэрбээр СУИС-ийг төгсөөд “Х ТҮЦ” продакшнд жүжигчнээр ажиллаж олны танил болсон.

“Ийм нэгэн дурлал” кино, “Хориотой жүжиг”, “Сексийн эрх чөлөө”, “Болсон явдал”, “Бурхан өршөө” кинонуудад тоглон хэдийнээ олны танил болсон. Харин хамтлагаасаа гарч бие даасан уран бүтээлч болсоноосоо хойш нэлээдгүй хэдэн дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээгээд киноны саналд дарагдан тун чиг завгүй яваа. "Өртөө", "Туршилтын хосууд" зэрэг киногоороо нэлээдгүй хувирч саак үнэлгээг аваад буй түүний бага насны гэрэл зурагтай одоо үеийг нь харьцуулан сонирхуулахад хөөрхөн хэвээрээ улам гялалзаж байна.

О.Ариун

 

 

 

 

 

 

 

 

Урт үсээр гангараагаа болгож байсан жүжигчин бүсгүй маань өдгөө богино үс засалтаар гоёх болсон хувирал нь "саак" болжээ.