Дэлхийд алдартай  “Blue” хамтлагийг  Монголдоо тоглуулахаар хэсэг бүлэг залуус сэтгэл шулуудан, бэлтгэл ажлыг гардан хийж байсан цаг саяхан.  Тэд үнэхээр хичээсэн.

Даанч барилдахаасаа таахалзах нь их гэгчээр  бэлдэж, бэлдэж алдарт хамтлагаа тоглуулах дээрээ тулахад  хөгжим,техник талыг нь хариуцсан  “Буян” Жагаа багийн алуурчин хийж орхисон.

Тодруулбал тоглолт болох ёстой байсан  9-р сарын 14-ны өдрийн  орой нь  Монголын хоёр хамтлагийг дуулуулаад л техник нь эвдэрч, үзэгчдийн тэвчээрийг зургаан цаг шалгасан юм. Үүнээс улбаалан  Буян Жаргалсайхан нэг билетээр хоёр хүн үзэж болно шүү хэмээн Монголчуудыг бараг л доромжлоод авсан.  Яагаад гэхээр тоглолтыг үзэх  хүмүүс тун цөөн байсан болохоор үнэгүй зүйлд дуртай Монголчуудын сэтгэхгүйгээр тоглоод авч байгаа харагдана лээ. Үүнд нь үзэгчид дургүйцэхэд “Blue” хамтлагийнхан “амьд”-аар  “Sorry seems to be hardest word” дуулж маргааш нь уулзах болзоо тогтоосон. Улмаар өөрсдийнхөө цахимаар  уучлалт хүссэн юм.

Олон ч хүний урам хугарч, Б.Жаргалсайханг үзэн ядахад хүрсэн юм.

Харин маргааш нь буюу 9-р сарын 15-ны өдөр тоглолт нь аргагүйн эрхэнд болсон. Болохдоо бас л Жагаагийн буруугаас улбаалан асуудалтай болсон юм.  Ийм байхад дотоод, гадаадын уран бүтээлч дургүйцэх нь тодорхой. Тиймдээ ч  “Blue” хамтлагийнхан  20 дуу дуулах байсан бол  ганц цаг дуулсан болоод л тоглолтыг өндөрлүүлсэн.

Харин тоглолтын хувьд зохион байгуулалт тун тааруу байлаа. Хийх ажилгүй дэмий сэлгүүцсэн асар олон цагдаа, хамгаалагч нар. Хамгаалагч нар нь ядаж байхад цахилгаан бороохойгоороо үзэгчдийг сүрдүүлэхийг яана.  Өөрсдөө дайнд яваа цэрэг шиг битүү хамгаалалт өмсчихөөд  үзэгчдийг  тэгж сүрдүүлж байгаа нь үнэхээр гутамшигтай. Харин цагдаа нар нь хашин морь шиг  согтуу улсууд явж байхад хажуугаар нь дув дуугүй өнгөрч байсан.  Харин нэг бүсгүйд сүрийг үзүүлэн эрүүлжүүлэх рүү дуулиантайгаар ачиж байгаа харагдсан.  

30 000, 60 000 төгрөгөөр авсан тасалбараа “үхүүлэлгүйгээр”  буцаах боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгосонгүй. Бас л харгис шүү.

Буян Жагаа алдартай хамтлагийг Монголчуудыг дорд үздэг шигээ хайхрамжгүй хандсанд үзэгчид эгдүүцэж байсан юм.  Үнэндээ “Blue” хамтлагийн тоглолтын үеэр түүний өмнөөс ичиж үхэх дөхсөн Монгол хүн их байгааг дуулгачихъя.

П.Төгөлдөр