Бодибилдингийн спортын улсын найман удаагийн аварга "Fitlife Health Center" фитнес клубын багш Г.Доржтой ярилцаж, булчингаа хөгжүүлж эрүүл сайхан биетэй болох талаарх зөвлөгөөг цуварлаар хүргэж байна.

Цуврал1

-Та хэдэн оноос эхлэн энэ спортоор хичээллэж байна. Амжилтуудаасаа дурдвал?

- Энэ спортоор нийтдээ 16 жил хичээллэж байна. Энэ хугацаанд Бодибилдингийн улсын аваргын тэмцээнд оролцож, найман удаа түрүүлсэн. Зүүн азийн хошой хүрэл медальтай, дэлхийн аваргын тавдугаар байрын шагналтай. Мөн Саяхан америкийн нэгдсэн улсад болсон бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод бүх Америкийн аваргад оролцох эрх авсан. Мөн Америкийн нэгдсэн улсын Калифорниа мужийн аварга шалгаруулах тэмцээнд орж, хоёр меаль хүртсэн зэрэг амжилтууд бий.

-Тамирчин хүний нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ. Өдөр бүр бэлтгэл хийж байгаа юу?

-Миний амьдралын хэвшил бол тогтмол өдөр болгон бэлтгэл хийх. Бэлтгэлгүй өдөр гэж байдаггүй. Тэмцээн ойртоод ирэхээр өглөө, орой гээд өдөртөө хоёр удаа бэлтгэл хийнэ. Нэг удаагийн бэлтгэл маань хоёр цаг үргэлжилнэ. Мөн уураг өндөртэй нүүрс ус багатай, эрүүл хоолыг бага багаар ойр ойрхон иддэг. Өдөртэй 6 удаа хооллоно. Мөн дээрээс нь нэмэлт уураг өөх тос, аминдэмийн витаминжуулалт зэргийг хэргэлдэг. Манай улсад зохиогдох Бодибилдингийн зүүн Азийн аварга шалгаруулах тэмээнд оролцох гээд бэлтгэлээ базааж байна. Гэр бүлийн хүн маань надтай адилхан энэ спортын тамирчин хүн. 2016 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, улсын гурван удаагийн аварга, Азиийн мөнгө, хүрэл медалтай.

-Бэтгэл хийж, спортоор хичээллэж байх үед нойр хэр чухал, ямар үүрэгтэй байдаг юм бэ?

-Фитнессээр хичээллэж буй залуус болон тамирчдад нойр маш чухал. Бэлтгэл хийхийн урд шөнө заавал бүтэн нойртой хоносон, сайн амарсан байх шаардлагатай. Өдөрт хоёр бэлтгэл хийж байгаа үедээ нэг бэлтгэлээс нөгөө бэлтгэлийн хооронд заавал унтаж амарна. Орой болгон эрт унтаж, өглөө эрт босож сурах хэрэгтэй. Товчхондоо бол хоол амралт бэлтгэл гурав нийлж байж амжилтын үндэс болдог. Яагаад гэхээр бэлтгэл хийж байх явцад булчин шууд хөгждөггүй ш дээ. Дасгалын дараа чанартай хоол идээд унтахаар дасгалын үед гэмтсэн, ядарсан булчингуудад бодисын солилцоо явагдаад хөгждөг юм. Тэгэхээр дасгал хийчихээд унтаж амрахгүй, аминдэмтэй хоол идэхгүй байвал бэлтгэл үр дүнгүй болно гэсэн үг.

-Энэ спортоор анхлан хичээллэж буй залуус хамгийн түрүүнд юун дээр алдах гээд байдаг вэ?

-Бэлтгэлийг эхнээс нь зөв чанартай хийж сурах нь чухал. Зөв техникээр хичээллэж, зөв хооллон зөв амарч, бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байгаарай гэж хэлмээр байна. Хичээл зүтгэлтэй, гүргэр залуус байдагч анхнаасаа буруу заалгаад, дасгалаа буруу хийж, сурчихаад өөрийн хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа нь ажиглагдаж байдаг.

-Таны хувьд хэрхэн яаж хооллодог вэ?

-Өдөрт хоёроос гурван цагийн зайтай уураг өндөртэй хоолоор хооллоно. Ийм хоолыг гаднаас, хоолны газраас олно гэдэг хэцүү. Өөрөөр хэлбэл өөх тосны агууламжгүй, тахианы цээж мах, үхэрийн хар мах олон төрлийн ногоо зэргийг тогтмол хэрэглэнэ. Мөн чихэрлэг төмсийг нэлээд их хэмжээгээр жигнэж иддэг. Өглөө босоод л тэр өдрөө идэх хоолоо бэлдэж авна. Хоол бэлдэнэ гэдэг бас багагүй ажил болно. Ингээд хоёр цагийн зайтайгаар өдөрт зургаан удаа хооллоно. Мөн дундуур нь уураг амин дэм, витамин хэрэглэнэ. Харин газтай кола ундаа, чихэр ихтэй худалдааны ундаа зэргийг огт хэрэглэдэггүй. Цэвэр ус ногоон цай,үзэмний шүүс жимсний шүүс зэрэг шингэн зүйл ууна.

-Түргэн хоол пицца зэргийг захиалж идэх тохиолдол байдаг уу?

-Өөх тосны агууламж, чихэр давс ихтэй байдаг болохоор ийм төрлийн хоол идэхгүй. Харин Sumo Sushi гээд япон үндэсний хоолноос ажлын хамт олнооро захиалж иддэг. Япон хоол бол маш эрүүл, амин дэмээр баялаг байдаг. Түүхий загас нь уураг, кальц амин дэмийн агууламж өндөртэй, таргалуулдаггүй маш гоё хоол байгаа юм. Яг ийм хоол Sumo Sushi-д байдаг юм.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооллолт ялгаатай юу?

- Эхнэр бид хоёр тогтмол фитнессээр хичээллэж байгаа. Яг адилхан хоол иддэг. Манай эхнэр бие давхар ч бэлтгэлээ хийгээд л явж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан хөнгөн дасгалууд бий.

-Фитнессээр хичээллэж буй залууст тохиолддог нэг асуудал нь хөлний булчингаа хөгжүүлэх. Цээжээ хөгжүүлж чадсан ч хөлний булчингаа хөгжүүлээгүй байдаг?

-Ийм зүйл маш их ажиглагдаад байгаа. Фитнессээр хичээллэж байгаа хүмүүст зөвлөж хэлэхэд хамгийн эхлээд хөлний дасгалаас эхлэх хэрэгтэй. Хөл бол хүний биеийн суурь байгаа юм. Сайн байшин барихын тулд хундаамыг нь сайн цутгадагтай адилхан. Хөлний дасгал дээр ялангуяа суулт дээр голлон анхаарч хийх хэрэгтэй. Хөл хөгжөөд ирэхээр аяндаа бусад булчингууд болон цээжний булчин дагаад хөгждөг юм. Тийм болохоор хөлний булчин дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй.

-Тэгвэл эмэгтэйчүүдийн хувьд хэрхэн бэлтгэл хийж эхлэх вэ?

-Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн бэлтгэл хийх арга барил мэдээж ялгаатай. Эмэгтэй хүний биеийн онцлогоос шалтгаалаад, хөл гуя хэвлий хэсгээрээ өөхлөлттэй байдаг. Тэгэхээр хэвлийн болон хөлний олон төрлийн дасгалыг маш олон давталттайгаар хийх шаардлагатай болж байгаа юм. Эрэгтэй хүн бол байгалиасаа цээж томтой байдаг. Эмэгтэй хүн хөлний хөнгөн дасгалыг олон удаа хийдэг бол эрэгтэйчүүдийнх эсэргээрэй.

-Эмэгтэйчүүд турахыг хүссэн үедээ л хоолоо сойчихдог энэ нь хэр үр дүнтэй вэ?

-Маш буруу ойлголт. Эмэгтэйчүүд өдөрт ганцхан л удаа хоол иддэг гэж ярьдаг. Гэтэл хоол идэхгүй болохоор бодисын солилцоо явагдахгүй, бодисын солилцоо явагдахгүй болохоор өөх шатахгүй. Тэгэхээр яаж турахав. Бага багаар олон идвэл харин турна. Хоол идэх бүрт бодисын солилцоо явагдаж өөх шатдаг учраас ямар хоол идэж байна вэ гэдэг л чухал. Мөн л бидний иддэг хоолтой адилхан уураг өндөртэй хоол идэх хэрэгтэй. Гэтэл эмэгтэйчүүд махан хоол идэхээ больчихоод гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа идээд яваад байдаг. Уг нь эсэргээрээ байх ёстой юм. Уураг өндөртэй хоол түлхүү хэрэглээд цагаан гурил өөх тос давс чихэр амттан зэргийг идэхээ аль болох багасгаж уураглаг хоолоо бага багаар ойрхон идэж байвал өөх шатах процесс идэвхжиж булчингаас биш өөхнөөс хасагдах ёстой.

Үргэлжлэл бий...

Н.Чимэг