​Намайг Х гэдэг 30 настай золгож байгаа энгийн нэгэн төрийн албан хаагч бүсгүй хүний амьдралын эрээн бараан үхэл хагацалыг үзэж яваа нэгэн. Би та нартайгаа сэтгэлийн угт байдаг зовлонгоо хуваалцахаар шийдлээ.

Манай нөхөр бид 2 нэг нутгийн 10 жилийн сургууль дүүргэсэн би нөхрөөсөө 1 эгч юм байгаам. Бид 10 жилдээ муугүй сайхан найзууд байж байгаад хотод увж цувж орж ирээд байж байгаад би ч сургуулиа төгслөө харин манай нөхөр сургуулиа төгсөлгүй хаясан байсан. Харин намайг эргүүлж гуйдаг 10 жилийн ангийн маань бандийг би орхин байж нөхрөө сонгосон яагаад ч юм би нөхрөө сонгосон. Гэхдээ 10 жилийн банди маань жаахан хүүхэмсэг санагдаж байсан тухайн үед. За ингээд миний ээдрээтэй амьдрал эхэлсэндээ. Нутагтаа очоод бид нижгэр сайхан хурим хийлээ. Хуримаа хийгээд л удалгүй хотод ирж их хотын амьдралтай хөл нийлүүлсэн. Ирээд боломжийн ажилд орцгоолоо. Нөхөр маань шоудаад архи уугаад л мэр сэр явдаг байлаа. Би ч эхэндээ хоёул 2-уулаа ганц бие хүмүүс байсан болохоор эрх чөлөө нь хязгаарлагдаад байгаа юм байлгүй гайгүй болно биз гэж боддог байлаа. Удалгүй жирэмсэн боллоо нөхөр шоудсаар л байлаа. Миний тэвчээр барагдаад ганц нэг удаа бухимдан муудалцдаг байлаа. Зарим нэгэнд нь нөхөр маань надад гар хүрдэг байлаа би ч хэнд ч хэлэхгүй чимээгүй л байлаа надаас болоод хэрүүл гараад байгаа юм байлгүй би л чимээгүй байя гэж боддог байлаа. Удалгүй хүү маань ч гарлаа ой хүрлээ нөхөр шоудсаар л хааяадаа зодсоор л байлаа ажилдаа эргэж орохоос өөр замгүй боллоо. Ажилдаа орсон хойно хүүхэд харах хүний гацаанд орлоо бүр аргаа ядаад хөдөө аав ээж рүүгээ явууллаа. Гэтэл гай газар доороос гэж хүүгээ авахын хооронд хүүд маань золгүй явдал тохиолдоод уулзаж чадалгүй хүүгээ алдлаа бид. Ядаж байхад хүү маань манай аав ээж дээр байж таарсан. Тэр үед яахаа мэдэхгүй галзуу юм шиг байлаа. Одоо би яахуу. Энэ бодол өдөр шөнөгүй толгойд эргэлдээстэй нөхөр улам л архи дарс ууж чиний эцэг эх миний хүүг алсан гэх дарамтанд би байнга байх боллоо. Би ханьдаа дахиад сайхан хүүхэд гаргаж өгвөл энэ бүхэн ор мөргүй алга болно гэж би сайн сайхнаар бодсоор тэвчин явсаар удаж төдөлгүй жилийн дараа бид дахиад нэг хөөрхөн хүүтэй боллоо. Одоо миний хүү 2 настай. Хүн болох гээд гүйж явна. Гэтэл сайн сайхан бодол тээж ирсэн миний сэтгэлийг дахиад шархлуулан зодож нүдэж хардаж сэрддэг боллоо. Өмнө ч харддаг л байсан. Үнэн юм биш гээд би тоодгүй л байлаа. Гэтэл саяхан манай 10 жилийн ангийнхан уулзалгүй удсаны эцэст уулзлаа. Тэр дунд нөгөө надад хаягддаг надад хайртай байсан залуу байж таараад гэр нь хөдөө байдаг юм л даа хотоос ойр амралтын газар очицгоолоо. Нөхөртөө амралт дээр байна энэ тэр гэдгээ ч хэллээ. Уулзалгүй удсан найз нар юу эсийг ярихав ихэнх нь амьдрал зохиосон болохоор зөндөө юм ярьсаар нилээн орой болсон байлаа. Би нөхөртэйгөө сууснаас хойш тоотой хэдэн удаа л шоудсан байх. Шоудан ч гэж дээ. Жинхэнэ шоучдын хажууд бол юу ч биш. Гэтэл манай нөхөр манай ангийн хүн болгонлуу залгаад надтай яриулаадах хаана байгаам энэ тэр хүүхэд халуураад болохоо байлаа гэдэг байгаа, бид бүгдээрээ л халцгаасан байлаа. Нөгөө 10 жилийн маань залуу одоо эхнэртэй 2 охинтой надтай жаал зовлон жаргалаа яриад хуучиллаа. Би ч зовлон жаргалаа ярьлаа. Удаж төдөлгүй нөхөр нэгэн лүү нь залгаад би очиж байна хаах нь байна энэ тэр гэхээр нь би санаа зовоод за за тарцгаая гээд явцгаалаа. Явж байх замд гэрэл анивчиж дохиод л нөхөр маань такси бариад ирсэн байна гэдгийг ч би мэдлээ. Бид зогслоо нөхөр шууд гүйж ирээд миний гараас угз татан буулгаад чи ямар сонин юм утсаа авахад яадаг юм хүүхэд халуураад энэ тэр гээд бөөн хараал хэллээ. Эргэж манай ангийнхан луу хандаад хүүхдэд янз бүрийн юм тохиолдвол та нартай хатуу ярьна шүү гээд такси луу намайг түлхэн суулгалаа. Ингээд ангийнхнаасаа салаад гэрт очих зуур таксины жолоочоос санаа зовж байгаа ч юм алга хэрүүл хийгээд л манай ангийнхантай залгаж хэрэлдээд л бөөн юм болж гэртээ очлоо. Гэрт ороод иртэл хүү минь тайван сайхан ундаж байдаг байгаа. Тэгэхээр нь би чи ямар муу ёртой хүн вэ зүгээр байгаа хүүхдээр оролдоод энэ тэр гээд жаахан бухимдлаа. Хоёул хоёулаа бухимдвал дахиад зодоон болно гээд би битүүхэндээ айлаа. Гэтэл нөхөр маань намайг үнэрлэж үзээд сонин хачин үйлдэл гаргаад намайг нөгөө залуутай сексдсэн гэж бодсон бололтой шалгуул энэ тэр гэдэг байгаа. Энэ үед миний сэтгэл харанхуйлаад л явчихсан би ийм хүнтэй амьдарч байгаам гэжүү гээд өөртөө үнэхээр их гутарсан. Би нөхөртэйгөө сууснаас хойш хүнтэй унтах нь битгий хэл эр хүн лүү эгцэлж харан инээж ч үзээгүй байх. Гэтэл яагаад миний нөхөр надад ингэтлээ итгэл алдарч байгааг би ойлгохгүй байна. Би нөхрийнхөө зодож занчих шоудах энэ тэр гээд бүхнийг уучилдаг байлаа харин хийгээгүй хэргийн төлөө хэрэгтэн болох шиг гутамшиг байдгүй бололтой. Хамгийн инээдтэй нь нөхөр маань ганцхан 10 жилийн энэ залуутай намайг харддагт нь би гайхдаг. Тэр хүн өнөөдөр тусдаа амьдралтай 2 хүүхэдтэй байхад чи яагаад хардаад байдаг юм гэхээр тэр чинь эхнэртээ хайргүй чамд хайртай гэдгийг би мэдсэн гээд хардах юм. Би цаашид яаахаа мэдэхээ болилоо. Заримдаа салдаг юм билүү ч гэж бодох юм. Надад одоо нөхрөө харахаар сэтгэл хөдлөхөө ч больсон өмнөх шигээ лав байхгүй байгаа. Энэ хэдэн жилийн гомдол одоо задарч гарч ирээд байгаа юмуу бүү мэд. Заримдаа гэртээ харихаас дургүй минь хүрэх юм. Амьдралаа гэж… Би эсвэл насаараа ингээд яваад байж чадах болов уу?