55555

Ардчилсан нам ҮЗХ-гоо 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 нэр дэвшигчээ тодруулсан. Энэ үеэр аймаг дүүргийн намын хорооноос нэр нь дэвшигдсэн зарим хүмүүс өөрийн нэрийг ҮЗХ-ны хурлаас татсан байна.

Тэд хэдийгээр намын анхан шатны байгууллага болох аймаг, дүүргийн намын хорооноосоо дэмжлэг авсан брорьч нэг талаас сонгуулийн хууль дах эмэгтэйчүүдийн квотыг дэмжиж, нөгөө талаас намынхаа эмэгтэйчүүдийг эрхийг хүндэтгэж эмэгтэйчүүддээ УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжийг олгосон байна.

Тухайлбал, АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр дүүргийн намын хорооноос дэмжигдсэн УИХ-ын гишүүн С.Амаржаргал нэрээ татаж УИХ-ын гишүүн М.Батчимэгт, Увс аймгийн намын хорооноос дэмжигдэн ҮЗХ-д орж ирсэн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр намынхаа эмэгтэй гишүүн С.Сүрэнжавт, Сонгинохайрхан дүүргийн намын хорооноос дэмжигдсэн НИТХ-ын төлөөлөгч Т.Болдбаатар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарт тус тус УИХ-д нэр дэвших боломжийг бий болгожээ.

Уг нь АН-д С.Амаржаргал шиг сайн эдийн засагч, С.Отгонбаяр шиг туршлагатай тулхтай улс төрч, Т.Болдбаатар шиг эрүүл мэндийн салбараа мэддэг хүмүүс хэрэгтэй байсан бизээ. Гэвч эдгээр хувь хүний сонголтыг хүндэтгэхээс өөр яах билээ.

Ямартай ч АН сонгуульд олонхи болж засаг барихдаа хүрэх юм бол улс төрийн туршлага, мэдлэг чадвараараа хаана ч гологдохооргүй эдгээр хүмүүсээ дэмжиж ажиллана байх гэдгийг харах л үлдэж байх шив дээ.

Ц.Мөнх

Ugluu-logo-7