Жил бүр уламжлал болгон зохиогддог ирээдүйн тайз, дэлгэц, урлагийн оддыг төрүүлэх зорилготой “Бяцхан мисс-2016” улсын уралдаант тэмцээнийг 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагджээ. Энэ жилийн тэмцээнд хөдөө орон нутаг, Нийслэлийн 120 гаруй авъяаслаг охид нэгдүгээр шатанд оролцсоноос хоёрдугаар шатанд шилдэг 42 охид шалгарч үлдсэн юм.

Энэ сарын 28-нд гала тоглолт болсон бөгөөд оролцогч охидууд зургаан багт хуваагдан өрсөлдөв. “Бяцхан мисс-2016 тэмцээн жил ирэх тусам өргөжин тэлж байгааг зохион байгуулагчид онцлон хэллээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгаас тус тэмцээнийг зорин ирж оролцсон байна.

Мөн тэмцээний хүрээнд “Бяцхан зүрх” хүмүүнлэгийн аяныг бяцхан миссүүдтэйгээ хамтран зохион байгуулж Чингэлтэй дүүргийн зургаан хорооны нийт арав орчим өрхийн үе тэнгийн 4-6 насны хүүхдүүдэд сайн үйлсийн аяныг өрнүүлж байгаа аж. “Бяцхан мисс-2016” улсын уралдаант тэмцээний шүүгчдээр “Билгүүнсанаа” компанийн ерөнхий захирал “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн төвийн тэргүүн Э.Оюунтунгалаг, “Аз Рийч” компанийн гүйцэтгэх захирал, “Азтай хүүхэд” сангийн үүсгэн байгуулагч Б.Төгс-Амгалан, “Гоёл-2011” оны наадмын тэргүүн байрын шагналт, МУСТА жүжигчин Б.Гэрэлчулуун нар шүүгчээр ажилласан юм.

Бяцхан миссүүдийн тэргүүн байрыг жүжигчин Д.Баттөмөрийн охин эзэлжээ.