"Guys" хамтлагийн дуучин хар тамхины хэргээр саатуулагдсан талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд хамтлагийн гишүүд харин өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Х.Бат Ундрал хамтлагаас гарсан хэмээн мэдэгдсэн билээ.

Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан уг этгээлийг тус хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал гэсэн мэдээлэл ч цацагдсан юм. Тэгвал Х.Бат-Ундрал уг мэдээлэлд ийм тайлбар хийжээ.

Х.Бат-Ундрал өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүү нь, дүү нь, найз нь та нартаа амлая!!! Уугий нь хэзээч тийм зүйл хийх хүн биш!!! Зулай зулайгаа гишгэж төрсөн гарын таван хуруу шиг үр хүүхдүүдтэйгээ хамтдаа ээж минь та урт наслаарай” гэж бичсэн байна.