Өчигдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр байсан. Энэ өдөр олон газарт баярын арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд цөөнгүй хүүхэд эцэг эхээсээ төөрсөн байна. Тухайлбал Чингисийн талбайд өчигдөр эрэгтэй 61, эмэгтэй 39 нийт 97 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн байна. Төөрсөн бүх хүүхдийг цагдаа нар эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.