Өчигдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр байсан. Харамсалтай нь энэ өдөр золгүй байдлаар 10 настай охин нас барсан байна. Тодруулбал БЗД-19. хороонд суух А /эм.10н/ нь хашаандаа тоглож байгаад 240смх120см хэмжээтэй 1см зузаантай 10ш гипсэн хавтанд дарагдаж нас барсан байна. Охиныг дүүргийн эмнэлгийн хүлээн авахад хүргэж ирэхэдд нас барсан байжээ. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.

 

Үүнээс гадна хоёр хүүхэд нохойд хазуулж гэмтсэн хэрэг гарчаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19-р хороо Дэд салхитын ... тоот хашаанд тоглож байсан ЧД-19 хороонд оршин суух А /эм.7н/-ийн толгойг ЧД-19 хороонд суух Ч /эр.40н/-ийн нохой урж гэмтээжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа ажээ. Мөн БЗД-10 хороонд суух С /эр.7н/-ийн зүүн хөлний шилбэнээс тус хороонд оршин суух Б /эр.35н/-ын нохой хазаж гэмтэл учруулсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс шалгаж байгаа юм байна.