Сонгуулийн ерөнхий хорооноос нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт, материалыг шалгаж, албан ёсоор бүртгэх үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ. Нам, эвслүүд 27-нд нэр дэвшигчдээ тодруулж, 30-нд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.

Харин Сонгуулийн ерөнхий хороо эцсийн хариуг энэ сарын 7-нд гаргаж, нэр дэвшигчдэд мандатыг нь өгөх юм. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос одоогийн байдлаар есөн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзав. Тухайлбал, АН-аас Ч.Даваабаяр, Б.Сүрэнжав нар нэрээ татсан шалтгаанаар бүртгээгүй юм. Мөн БНН-аас Ж.Дорждагвыг хуулийн шаардлага хангаагүй гэх шалтгаанаар хасчээ. Түүнчлэн МАХН-аас Ж.Энхбаатар, С.Саранхүү, Э.Эрдэнэжамъян, Н.Энхбаяр нарыг хуулийн хүрээнд бүртгэх боломжгүй гэж үзэж бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн байна.