Монгол улсын эдийн засаг хямарсан, хямраагүй, ард иргэдийн амьдрал доройтсон, доройтоогүй гэж маргаж, эргэлзэж суугаа бол та азтай юм. Яагаад гэвэл танай гэр бүл 2000 төгрөгөнд оройн хоолоо авахаар дэлгүүр орох шаардлагагүй байгаа аж. Та залуу учраас тэтгэвэрээсээ өөр хүлээх итгэл найдвартай болчихоогүй байгаа аж. Ард иргэдийн амьдрал ингэтлээ доройтчихоод байхад төр засгийн удирдлагууд бидний амьдрал сайжирч байна, эдийн засаг өсч байна, амьдрал сайхан байна гэж ахин дахин ярьсаар л байна.