“Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан цовоо сэргэлэн дуу, адтай инээд, донжтой байдлаараа олны анхаарлыг татдаг жүжигчин.

Тэрбээр 2003 онд СУИС-ийг төгссөнөөс хойш МҮОНТ, ТВ9-д дуу оруулагч жүжигчнээр ажиллаж байсан юм. Мэргэжил нэгт эртэйгээ ханилсан ч хүүгээ ганцаараа өсгөж яваа энэ бүсгүйг “Инээдээрээ гоёдог” хэмээн өхөөрддөг. Тэгвэл галтай цогтой, эгдүүтэй жүжигчин бүсгүй маань нилээн хэдэн жил ганцаараа явсаны эцэст хайртайгаа учирсан бололтой. Түүний анхны нөхрийг жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агаа гэдгийг хүмүүс андахгүй.

Хайртыгаа ихэд нууцалж байсан тэрбээр өдгөө нуух шаардлагагүй болжээ. Хэдийнээ тэдний хамтдаа авахуулсан зураг цахим ертөнцөд тархаж ил гарав.