Жиү-жицүгийн ДАШТ АНУ-ын Лонг Бийч хотод болов. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-д зодоглосон Ховд аймгийн харьяат, “Garuda” клубийн тамирчин Цог-Очирын Батцэцэг түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Тэрбээр энэ тэмцээнээс өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан билээ. Түүнд уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэе.