Амьдралынхаа 40 жилийг Монголын орчин үеийн хөгжмийн урлагт зориулсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат энэ сарын 27, 28-нд “Сhuka and friends Содон аялгуу” тоглолтоо “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд зохион байгуулахаар товоо зарлаад байгаа юм.

200 гаруй хүн оролцож буй амьд хөгжмийн тоглолтын найруулгыг Н.Халиун хийх бол С.Гантөмөр, Ц.Байдраг, Ц.Алтангэрэл, Д.Мөнхболд, Ю.Батпүрэв нарын хөгжимчид тоглох нь ээ. Гурван цаг гаруй үргэлжлэх түүний тоглолтод “Харанга”, “Чингис хаан”, “Никитон”, “Sweetymotion”, “Гурван охин” хамтлаг, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг тэргүүтэй уран бүтээлчид оролцож, содон аялгууг хүргэх аж.

''Содон Аялгуу'' тоглолтын тасалбар “UB Palace”-ын  билетийн касс болон “HI-FI CD shop”-ын бүх салбаруудаар тус тус худалдаалагдаж эхэллээ.  Тасалбарын үнэ 20 мянга, 40 мянган төгрөг бөгөөд та цаг заваа хэмнэн онлайн үйлчилгээний easyticket.mn сайтруу орж хүссэн суудалаа захиалах боломжтой гэсэн шүү.

Сонирхуулахад, Ц.Чулуунбатын тухай баримтат кино хийсэн бөгөөд тоглолтоос өмнө үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөөд байгаа аж.