Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд Жапан таун хотхон руу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрний урд уулзвар хүртэл хэсгийг өнөөдрөөс энэ сарын 10-ны 23:00 цаг хүртэл хаана.
Мөн Оргил худалдааны төвөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгүүдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 10-ны 23:00 цагаас 12-ны 23:00 цагийн хооронд түр хааж хучилт хийхээр болжээ.