Нээлтээ хийгээд сар гаруй болж байгаа ч “Single ladies кино үзэгчдийн сонирхолыг татсан хэвээр байна.Учир нь тус кинонд нийгэмд тулгардаг асуудлуудын тусган харуулснаараа онцлог юм.

Хүний өмнө тулгамдсан асуудалд бид хэрхэн ханддаг болохыг яг л оноод гаргасан мэт. Жишээ нь жүжигчин Ундармаагийн “Шийдсэн хүүхэн” хэмээх үйл явдал. Одоо цагт хүнд тийм зүйл тохиолдвол үнэхээр л тус кинонд гарч буй үйл явдал нүүр тулна гэдгийг үзэгч олон энэ бүтээлээс ухаарч анзаарч байгаа харагдаж байлаа. Хүн өөрт нь нүүр тулан тохиолдсон зүйлийг л мэдэрдэг бол Ганц бие эмэгтэйчүүдийн тухай энэ кино харин жүжиглэлтээрээ үзэгч олонд мэдрүүлж чадсан юм.

Түүнчлэн Single ladies кино нь нэг онцлогтой зүйл гаргасан нь киноны зураг авалтын бичлэгийг хүмүүст хүргэн олон нийтийн хандлагыг бүтээлдээ тун чадварлаг тусгажээ. Учир юу гэвэл Шийдсэн хүүхэн нэртэй бичлэгийг кино гарахаас өмнө интернэт сайтуудаар яг л тухайн хүнд тохиолдсон бодит амьдралын бичлэг мэт цацсан билээ. Энэ нь ч олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж, тэр бичлэг дээрх хүүхэнд зарим нэг нь үнэн голоосоо дургүй нь хүрч, элдэв коммент бичиж байсан.

Харин хожим нь өнөөх бичлэгийн Шийдсэн хүүхэн нь жүжигчин Ундармаа байсан болохыг кино үзээд мэдсэн үзэгч ч байлаа. Ямартаа ч Ганц бие бүсгүйчүүдийн кино хүний амьдралыг бодит мэтээр тусган харуулж чадсанаараа үзэгч олноос сайшаал хүртэн танхим дүүрэн үзэгчээр тасрахгүй байна.