“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үнэмлэхээ өнөөдөр гардан авлаа. Тэрбээр Орхон аймгийн 48-р тойрогт “Ард түмнээ хайрлая” намаас нэр дэвшин, АН-ын Б.Мягмарсүрэн, МАН-ын Д.Дамба-Очир нарын хүмүүстэй өрсөлдөх юм.

Түүний намтараас цухас дурдвал, Тэрбээр Сувилагчийн сургууль, МУИС-ийн ОУХДС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Л.Азжаргал Монголын загварын ертөнц, сайхан бүсгүйн ертөнцөд мандаж явсан 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүрэн эрдэнийн өргөмжлөл, 1994 онд Тува улсын Кезиль хотод болсон Монгол туургатны сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрын эзэн болж байсан. Мөн 1995 онд “Гоёл” наадмын III байрын шагнал хүртэж, Хонконгод Монгол Улсаа төлөөлөн явсан анхны загвар өмсөгчдийн бүрэлдэхүүнд багтаж явсан нэгэн.