Барилгын салбарын мэргэжилтэй ажилчдын дунд ажил мэргэжлийн “Улсын аварга” шалгаруулах тэмцээн болно. Барилгачид өрсөлдөх энэхүү тэмцээн нь дэлхийн ур чадварын тэмцээнд бэлтгэгдэж буй үзүүлэлтүүдээр сорьж буйгаараа анхдагч гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл Монголын барилгачид дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрлээ гэж ойлгож болох юм.

 

Түүнчлэн ур чадварын аварга шалгаруулах тэмцээний ажлын даалгаврыг 2015 оны дэлхийн ур чадварын тэмцээний экспертүүд боловсруулжээ..

Тэмцээн 2016 оны зургаадугаар сарын 10-нд “Мишээл экспо” төвийн урд талд байрлах “Мишээл” барилгын их дэлгүүрийн гадна талбайд болно. Тэмцээн 09.00-19.00 хооронд үргэлжилнэ. Энэхүү тэмцээн барилгын салбарынхан болоод хэн бүхэнд нээлттэй болох юм.