Би саяхан төрсөн жирийн нэг гэрийн эзэгтэй. Ажил хийдэг жирэмсний амралтаа аваад л одоо гэрт сууж эхэлж байна. Нөхөр маань намайг жирэмсэн байхад хааяа даа гадуур хоноод ирдэг байсан. Би юу ч хэлэхгүй, асуудаггүй байлаа. Өөрөө л найзуудтайгаа ууж сууж байгаад нэгнийдээ хоноод ирлээ гэдэг байсан юм.

Гэтэл төрснөөс минь хойш нэлээд хэд удаа гадуур хонолоо. Одоо би дөнгөж л сар гаруй болж байна. Уг нь энэ үед маань нөхөр нь хажууд байж халамжилдаг юм гэсэн. Би ч тийм жаргал амсахгүй нь бололтой. Жирэмсэн байхад нэг найз маань сарын зөрүүтэй жирмээ байсан юм тэр бол үнэн халамжтай нөхөртэй.Нэг удаа гэрт нь нэг витамин илүү байгаа гэхээр нь авах гээд очсон чинь манай найз амарчихсан нөхөр нь хоол ундаа хийгээд л том охиноо бас харж байсан. Би анхны төрөлт. Эрчүүд ийм хэнэгггүй байдаг юм уу гэхээр үгүй юм шиг ээ. Би яаж энэ гадуур хоноод байгааг нь болиулах вэ?

Нялх биетэй болохоор хэрүүл шуугиан дэгдээмээргүй байдаг. Яаж ярилцах уу???