Сексийг зөвхөн нөхөн үржихүйн үүднээс бус эрүүл мэнд гоо сайхны үүднээс хийж байх нь олон талын тустайг эмч нар хэлж байна. Идэвхтэй сексийн харилцаатай байснаар хөгшрөлт  удаан явагддаг бөгөөд  биеийн галбираа хамгийн сайн барих боломж их байдаг аж.

Учир нь хүн сексээс олон төрлийн сэтгэл ханамж, хэрэгтэй элементүүд авч байдгийн дээр өдөр тутамд хийх ёстой дасгал хөдөлгөөнүүдийн ихэнх нь хийгддэг гэнэ. Тиймээс сэтгэл санаа сэргэг, басхүү эрч хүчтэй байх хамгийн энгийн арга гэж хэлж болно. Биеийн жингээ барьж чадааг эмэгтэйчүүдийг олонхи нь тогтмол секс хийдэг бөгөөд түүнээсээ бүрэн таашаал авч чаддаг гэж судалгаа харуулжээ.

Сексийн үед цусны эргэлт хурдассанаар судасны уян хатан чанар нэмэгдэж, спазмаас урьдчилан сэргийлдэг. Долоо хоногт гурваас доошгүй удаа, 20 минут секс хийхэд хангалттай гэнэ. Түүнээс гадна секс хийх үед гэдэсний булчингийн агшилт нэмэгдсэнээр хоол боловсруулах явц идэвхжиж, түүнд оролцдог эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаа хангагддаг аж. Түүнээс гадна хоолны дэглэм барихад сексийн тусыг үнэлж баршгүй. Хэдий чинээ илчлэг ихтэй хоол иднэ, төдий чинээ сексийнхээ давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэргэжлийн  хүмүүс зөвлөж байна. Судалгаагаар тогтмол секс хийдэг хүмүүс дунджаар 70-аас дээш насалдаг болох нь тогтоогджээ.