Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжөөд хагас зууныг үдсэн. Энэхүү спортод залуу нас, зүрх сэтгэлээ зориулж яваа тамирчдын нэг бол МУГТ Ц.Шаравжамц.

Тэрбээр сагс тоглох дуртай хүүхдүүдэд зориулан “Старс” клуб нээн ажиллуулж буй. Цахим ертөнцөд идэвхитэй үзэл бодлоо илэрхийлдэг Шараваа жүжигчин Амарааг ч гэсэн дэмжив. "Амараа ганцаараа биш!
Футболк нь олдохгүй болохоор нь өөрөөр нь зураг хийчихлээ" хэмээн хөгжилдсөн юм. Сүүлийн үед жүжигчин Амарааг бүхий л салбарын залуус дэмжиж түүний зурагтай футболк өмсөж, гэрэл асаа аянд нэгдэх болсон билээ.