Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл гэж үг бий. Тэгвэл ажилгүй залуус манай улсын хэмжээнд олширч байна. Тэгэхээр ажилгүйдлийн түвшин биднийг эмгэнэлтэй байдалд хүргээд байгаа юм биш үү.

Иргэд ажилгүй, эдийн засаг дорой байгаагийн гол шалтгаан юу бэ. НҮБ-ын судалгаагаар залуус хөгжиж дэвшихэд бодит хөрөнгө оруулалт шаардлагатай, амьдралын чанарыг сайжруулах хэрэгцээ бий болсон гэдэг нь тодорхой болсон юм.

 

Ажилгүйдлийг ярихын тулд хөдөлмөрийн зах зээлийн талаар авч үзэх ёстой.Хөдөлмөрийн зах зээл гэдэг үйлдвэрлэлийн орц болох хөдөлмөрийг худалдах, худалдан авах үйл ажиллагаа явагдаж буй орчин. Энэ зах зээлийн эрэлтийг аж ахуй эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллагууд бий болгож байдаг бол нийлүүлэлтийг өрхүүд хийнэ. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлтээс давсан нийлүүлэлт бий болсноор
ажилгүйдэл үүсдэг.

Тэгэхээр ажилгүйдэл нь тухайн улсын хэмжээнд хөдөлмөр хэмээх эдийн засгийн нөөц бүрэн ашиглагдахгүй байгааг харуулж байгаа юм.

Үүнээс гадна монгол залуус ажилгүйдэлд өртөмтгий, төр, засаглалын үйл ажиллагааны чанарт итгэл багатай ханддаг байна. Тухайлбал, үндэсний хэмжээнд ажилгүйдлийн төвшин 7.9 хувьтай байхад 20-24 насны бүлгийнхний дунд 17.4 хувьтай байна. Мөн залуучууд сонгуулийн насны хүн амын 45 хувийг эзэлдэг ч талаас илүү хувь нь саналаа өгдөггүй. Мөн ажилгүйдэлд нөлөөлж буй нэг хүчин зүйлс нь залуусын сэтгэхүй байна. Тэд ажлыг голдог төр засаг, хэн нэгэн туслах ёстой мэт бусдын аяыг хардаг. Уг нь өөр өөрийнхөө төлөө ямарч ажлыг гололгүй хийж, цуцуалгүй хөдөлмөрлөж байж сайхан амьдардаг жамтай. Дэлхийн хөгжилтэй орны улсууд зүгээр суугаад сайхан амьдралд хүрээгүй ажилчин зөгий мэт ажилладаг.

 

Монгол ардын зүйр цэцэн үгэнд «Ажил хийвэл ам тосдоно» гэдэг. Нээрэн хэн ч бодсон ажил хийхгүй бол хэн л ам руу нь хоол халбагадаад хийгээд байх вэ дээ. Настан буурлууд ажил хийхгүй байж болдог. Яагаад гэвэл тэд цагтаа их, бага хэмжээгээр, хүнд хэцүү онцлогтойгоор хийдгээ хийчихсэн болохоор өөртөө ногдох, зохих хувь хишиг болох тэтгэвэр, тэтгэмжээ авч, гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа хэрэг. Гэтэл өнөөдрийн залуу үе маань «Ажил олдохгүй байна» гээд л аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгөнөөс монжисхийгээд л алхаад байна. Гэтэл ажил олддоггүй мөртлөө тэдэнд архи олдоод байдаг нь нууд биш. Ийм л нийгэмд ийнхүү амьдарч, хорвоогийн бор өдрүүдийг енгөрөөж, залуу халуун насаа элээж байгаа нь харамсалтай. Хэн нэгэн туслахыг хүлээж, хүний төлө амьдарч буй мэт хаа нэгтэйгээс харж хүлээж буй бол та мөхөж буйн шинж. Ганц олдох амьдралаа мөхөж туулаад яах юм бэ.

Г.Наран-Од