Монголын мисс, мистер-2011” тэмцээний “Модель мисс” өргөмжлөл хүртсэн тэрбээр гоо сайхан, хүч тамирын спорт гэлцдэг бодибилдинг, фитнессээр арав гаруй жилийн турш хичээллэж буй.

Зүс царай, биеийн галбираар өнөө цагийн миссүүдийг ч өмнөө гишгүүлэхгүй хэмээн бардамхан хэлдэг энэ бүсгүй өөрт байгаа бүхнээ үнэлж сурах хэрэгтэйг үеийнхэндээ зөвлөдөг. Соко Испани улсад урлгйин их сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн бөгөөд Монголд бизнесийн удирдахуй ухааны магистер хамгаалжээ.

Сайхан бүсгүй маань Испанид суралцаж байхдаа гоо сайхан болон нүүр будалтаар сурч төгссөн аж. Харин фитнэссээр хичээллээд 16 жил болж байгаа мэргэжлийн тамирчин эмэгтэй юм. Цахим хуудсыг тун идэвхитэй хэрэглэгчдийн нэг.

Тэгвэл фитнесс мисс бүсгүй өөрийн тачаангуй зургийг олонд дэлгэж “Би чинь фитнесс модель хүн бас эмэгтэй хүн шүү дээ. Дандаа л гэдэсний ч юмуу ярзайсан, ялгарсан булчин харуулна гэж юу байхав. Гадаадын фитнесс моделиуд янз янзаар л зургаа авахуулдаг. Манайхан болохоор л “Пүү, паа” болоод байдаг. Эзэн нь ичээгүй байхад миний өмнөөс ичиж цагаа үрээрэй дээ” хэмээсэн юм.