УИХ-ын Сонгуульд нэр дэвшигч М.Нарантуяа /Нара/ өөрийнх нь тухай гүтгэлэгийн бичлэг цахим сайтуудаар тарааж, нэр төрд халдсан хэмээн үзэж Ган-Одыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан аж.

Энэ гомдолын дагуу Ган Одын хаяг тодорхойгүй, утас нь холбогдох боломжгүй байсан гэнэ. Иргэний өгсөн мэдээллээр Ган Од гадагшаа явах гэж байсан гэсэн мэдээллийн дагуу Чингис хаан нисэх онгоцны буудал дээр очин Ган-Одтой уулзаж цагдаагийн газарт аваачин тайлбар авчээ.

Энэ асуудлыг харьяалалын дагуу БГД-ийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэж Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн юм. Тэгвэл иргэн Ган-Од яг одоо Зууны мэдээ сонины хэвлэлийн хурлын байранд мэдээлэл хийж байгаа аж.