Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болсон. Мөн иргэн бүр худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авч, татвар төлснийхөө урамшуулалд сугалаагаар мөнгө хожих боломжийг хуульчилж өгсөн Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл нэг хэсэг нь олон баримт бүртгүүлжсэн ч ядаж 20 мяган төгрөгийн азтан болоогүй л яваа. Тэгвэл энэхүү сугалааны азтанг тодруулахад журмыг нь шинэчилжээ.

Өнгөрөгч бүтэн сайн өдрийн сугалааны тохиролыг шинэ журмаар тодруулсан байна. Сугалаа болохоос 24 цагийн өмнө бүртгэгдсэн, тавдугаар сарын 1-31-ний хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулжээ.

Энэ удаагийн тохирлоор 8,307 хүн 20 мянган төгрөг, 845 хүн 100 мянган төгрөг, 82 хүн 500,000 төгрөг, 11 хүн дөрвөн сая төгрөг, 1 хүн 20 сая төгрөг хожсон юм. Харин Супер шагнал болох 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Сугалаа явагдаж эхэлснээс хойш иргэд нийт 1.4 тэрбум төгрөгийн хонжворыг гар дээрээ аваад байгаа аж. Хонжвор журмынхаа дагуу ажлын 20 хоногтоо багтаад иргэдийн данс руу орж байгаа. Цаашид сугалаа сард нэг удаа зохион байгуулагдахаар болжээ. Харин сугалаатай баримтаа "сугалаа" явагдах өдрөөс өмнө амжиж бүртгүүлэхээ мартаж болохгүй. Тэгвэл ганц талх авсан сугалаа 20 мянган төгрөг хожих байсан ч байж мэднэ.

Мөн сугалааны баримтаа бүртгүүлж амжаагүй, чадахгүй байгаа иргэд олон бий. Тэгвэл тэд "Буцаан олголт авах журам"-д өөрчлөлт ороогүй болохоор тухайн жилдээ багтаад баримтаа бүртгүүлсэн л бол буцаан олголт бүрэн боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, сугалаанаас хоцорсон ч гэсэн баримтаа бүртгүүлээд буцаан олголтоо авна гэсэн үг юм. Хонжвор хожсон иргэдийн данс, нэр зөрчсөний улмаас мөнгө нь дансанд нь орохгүй буцаагдаж байгаа тохиолдол цөөнгүй гарчээ.

Азтан болоход анхаарах зүйл шинэ журамд орсон байна.