2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 356 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 264 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 3, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 4, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 12804 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэрэг, гэмтлээс урьдчилан сэргийлж ажилласан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 248, явган зорчигч 166 холбогдсон ба ослын улмаас 51 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Партизаны сангийн аж ахуйн замд T.Corrola маркийн авто машины жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж жолооч 42 настай эрэгтэй Б гэмтсэн.

СБД-ийн Чингэлтэйн өргөн чөлөө, Судалт төвиийн зүүн замд H.Accent маркийн авто машрны жолооч Л нь явган зорчигч 37 настай эрэгтэй О-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан.

Хөдөө орон нутагт:Хэнтий аймгийн Хэрлэн сум 1-р баг Хэрлэн Дом өрхийн эмнэлгийн баруун засмал дээр Б жолоочтой мотоцикль онхолдож, жолооч 32 настай эрэгтэй Б нас барж, 1 хүн гэмтжээ. Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг ЗЦГ-аас сэрэмжлүүлж байна.