МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дипломатич мэргэжлээр төгссөн ч фото модель, дуучин, жүжигчин зэрэг олон талын авьяастай эмэгтэй бол Ч.Очгэрэл. Тэрбээр “Universe best songs” наадмын оролцож дуучин гэдгээрээ олонд танигдсан, “Мартагдашгүй намар-2” киноны Туулын дүрээрээ жүжигчин хэмээн олны танил болсон нэгэн.

"Содура" киноны гол дүрийг бүтээгээд энэ жил "академи авардс"-с шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн гэдгийг уншигч та бүхэн мэдэж буй биз ээ. Хэвлэлийнхэнд хаалттай явдаг Ч.Очгэрэл "Гилийн хатан" нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө уран бүтээлээд хувийн амьдралынхаа талаар илэн далангуй хөөрөлджээ.