Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо урлагаа орхисон ч олны хараанд өртсөөр байгаа билээ. Нөхөртэй болж хоёр хөөрхөн охины ээж болсон тэрбээр ихээхэн намба сууж, үзэсгэлэнтэй болоод буй. Дууч бүсгүй маань нөхрийнхөө талаар тэр бүр ам нээгээд байдаггүй. Тэгвэл нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ "2011 онд ажлаар Архангай аймагт очсон. Тоглолтын дараа байгаль дэлхий их өөрчлөгдөж гоё болсон. Булган уулан дээр очиж сүү өргөж ажил амьдрал маань сайн явж байна. Сайхан хань ижлийг минь өгөөч ээ гэж гуйсан" хэмээв.

Хосууд том охиндоо Хатангоо нэрийг хайрлаж, гэрийнхэн нь Бүжин гэж өхөөрдөн дууддаг байна. Бага охиныг нь Аригун-Бэхи гэдэг нэрийг хайрласан. Аригун-Бэхи гэдэг нь ариухан гүнж гэсэн утгатай гэнэ шүү.