Анх ОХУ-ын Буриад улсын "Премьер министр" хамтлагийн ахлагч гэдгээрээ олонд танигдсан эрхэм бол Б.Амархүү.

Тэрбээр Булган аймагт төрсөн бөгөөд арван жилийн 54-р дунд сургуульд суралцсан. Удалгүй Улаан-Үд хот руу эцэг, эхээ даган явсан гэдэг. Багаасаа дуулахыг мөрөөдсөн түүний хүсэл биелэж Оросын шоу ертөнцөд өөрийн өнгө төрхөө тамгалсан нэгэн.

Буриад улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр өөрийн авьяас билгээ өндрөөр үнэлүүлсэн тэрбээр эх орондоо ирж мисс бүсгүйг ханиараа сонгосон. Азийн топ модель О.Ариунзул нь загварын ертөнцдөө тэргүүлж яваа. Хосууд бүл нэмж хүүтэй болсон бөгөөд удахгүй нэг нас хүрнэ. Тэдний ажил болоод хувийн амьдралын талаар Б.Амархүүтэй ний нуугүй ярилцсан "Учиртай урилга" нэвтрүүлгээс үзээрэй.