2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт Монгол орон даяар 07:00 цагт нэгэн зэрэг эхэллээ. Яг одоо Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн талаарх мэдээллийг 12:00 цагийн байдлаар өглөө. 12 цагийн байдлаар сонгуулийн ирц 23.3 хувьтай байна. Тодруулбал нийслэлийн хэмжээнд санал өгөх ёстой иргэлийн 18.3 хувьтай, хөдөө орон нутагт 27.5 нь саналаа өгөөд байгаа бөгөөд энэ нь нийт сонгогчдын 23.3 хувь юм.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирцийн мэдээллийг 12.00, 17.00, 22.00 цагт өгөхөөр болсон. 12:00 цагт өгөх мэдээллээ нэгтгэж амжаагүй тул 13:00 цагт өгөхөөр болсон ч товлосон цагаасаа хоцорч мэдээллээ. Учир нь хоёр аймгийн мэдээлэл ирээгүй тул ийнхүү хоцорч мэдээлэв.

Ирцийн мэдээллийг 17:00, 22:00 цагт мэдээлэх юм. Харин 22.00 цагаас хойш сонгуулийн урьдчилсан дүнг өөрийн байрандаа дэлгэцээр шууд үзүүлэх юм.

УИХ-ын ээлжит сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 1,912,901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байгаа.

Сонгогч та бүхэн иргэний үүргээ биелүүлэн сонгуульд идэвхитэй оролцоно уу. Энэ жилийн хувьд залуус сонгуульд идэвхитэй оролцож байна.

 

 

Сонгуулийн ирцийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү