УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль хуулийн дагуу 22 цагт албан ёсоор дууслаа. Энэ удаагийн сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцож байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая 4048 иргэн санал өгөхөөр сонгогчдын жагсаалтад бүртгэгдсэн болно.

Сонгуулийн ерөнхий хорооноос 23 цагт санал хураалтын ирцийн мэдээлэл хүргэх билээ. Түүнчлэн санал хураалтын дүнг дэлгэцээр шууд харуулах юм.