Энэ  удаад  та  бүхэндээ  Монголын  гэрэл зураг  сонирхогчдын  дундах  нэгэн  сонирхолтой фэйсбүүк пэйжийн  фотог  хүргэж  байна энэ хүү зурагнуудад манай  мэргэжлийн  зурагчид  болон  сонирхогчийн  зураг  авалтууд  орсон болно мөн  та  бүхэн  гэрэл  зураг  сонирходог  нэгэн  бол энэ  пэйжид  нэгдэх бүрэн боломжтой.
 



















































































































Пэйжид нэгдэх :http://facebook.com/groups/shuniinzurag/

 

 

 

Шөнийн зураг авч сурах амархан уу?

Хэрвээ та сонирхогчын халаасны камертай бол мөн iPhone болон гар утсаар

шөнийн зургыг сайхан гаргаж чадахгүй л болов уу! Тиймээс танд гараар

бүх тохиргоог удирддаг камертай бол шөнийн зураг авахад доорх энгийн

зөвлөгөөг дагаад хэдэн туршилт хийгээд үзээрэй. RAW

Зургаа кард дээрээ хадгалах формат. JPG биш RAW форматаар хадгал. Энэ нь

шахагдаагүй, өнгөний 3 суваг холилдоогүй, сенсорт буусан долгионыг

хамгийн сайн аргаар боловсруулах боломж олгосон файлын формат юм.

Камерныхаа хамгийн их хэмжээгээр зураг буулгах тохируулгыг бүү март.

Зарим тохиолдолд кардныхаа хэмжээг хэмнэх, чухал бус зураг авахдаа

буулгах хэмжээг бага дээр эсвэл дунд дээр нь тохируулсан байдаг. ISO

ҮРГЭЛЖ ШАЛГА. ISO хурдыг 100-д тохируул (Камерныхаа хамгийн бага ISO

тохируулга). Гэрэл хамгийн бага хүртэж буй мужийн шуугианы мэдрэмж

сенсорт орохдоо ихэсдэг. Шөнийн зурагт ISO их байх тусам хүсээгүй

шуугианаар сенсороо буудах нь. Сенсор таны өгсөн коммандыг л биелүүлнэ.

Таны комманд зөв бурууг сенсор шалгахгүй. 2 дахь мартаж боломгүй

тохиргоо. White Balance Хэрвээ AUTO WHITE BALANCE (WB) дээр

тавиад буудаж байгаа бол камер автоматаар WB-aa тохируулаад, таны

хүсээгүй тохиргоогоор авчихсан байдаг. Иймээс WB-аа Cloudy (6000K) буюу

Илүү шаргал дулаан өнгөнд эсвэл Tungsten (3200K) буюу цэнхэррүү хүйтэн

өнгө рүү тохируулж турш. Энэ арга нь HDR зурагчдад зайлшгүй

шаардлагатай, учир нь хөшигний хавчих хурднаас шалтгаалаад WB автоматаар

ажиллаад өөр тохиргоонд үсэрчихсэн байдаг. Хөшиг, Талбарын Гүн

Камерны тохиргоог Av дээр, өрцний нээлтийг F/8 ба F/11 ийн хооронд

тохируул. Гэхдээ та дурангынхаа үйлдвэрээс гаргасан үзүүлэлтийг мэддэг

байх хэрэгтэй. Төвөөс нөгөө өнцөг хүртэл, эсрэг талын өнцөг хүртэл жигд,

сенсорт буух цэг бүрт дундаж фокус хамгийн сайн байх F дугаарыг МЭД.

Өөрөөр хэлье, фокус бүх цэг дээр жигд сайн байх F дугаар. Заримд F8,

нөгөөд F10, F9 гэх мэт янз бүр. Олон дурантай бол хольж хутгаваа. 3 дахь

мартаж боломгүй тохиргоо. IMAGE STABILIZER - OFF Дурангын

болон Камерны зураг тогтваржуулагчын үүрэг нь шөнийн болон байгалын

авахад зурагт хортойгоор нөлөөлж, камерыг чичрүүлж сенсорыг хөдөлгөөнд

оруулдаг. Спорт болон хөдөлгөөнт зураг авалтад зураг тогтворжуулагчыг

ашиглана. AUTO FOCUS - OFF Автомат фокус мөн л дуранг

хөдөлгөөнд оруулдаг. Зураг буулгах бүрт фокус систэмээ дахин шалгаж

тохируулж байдаг. Фокусаа та өөрөө хаана тааруулахаа мэдэж байгаа.

Фокусаа дахин дахин шалга. Фокусаа тааруулах газраа заагчаа зөөгөөд

автоматаар фокусаа тохируулаад фокусаа салгах арга бий. Энэ нь харанхуйд

та өөрийнхөө нүдэнд итгэхгүй байгаа бол боддог л арга. Толио түгж - Mirror Lock-Up ENABLE

Зураг буулгах товч дарахад эхлээд камерийн толь нээгдэнэ. Нээгдэх үеийн

толины энэ чичиргээ зурганд нөлөөлдөг. Энэ чичиргээ хүнд мэдрэгддэггүй,

туршилтаар хангалттай муу үр дүнтэй гарсан юм байх. Үүнийг бичигч би

туршилт хийгээд хэлж байгаа юм биш камер үйлдвэрлэгчид ингээд хий гээд

mirror lock-up функц хийгээд өгсөн байгаа. Камерын тохиргооны

MIRROR LOCK-UP ийг enable болго. Туршилтаар 1/60sec ээс бага хурдаар авч

байгаа бол толины чичиргээ нөлөөлж эхэлдэг юм байна. Энэ тоог

тархинаасаа унахааргүй наачихаарай баярЛалаа. Алсын удирдлага, Кабел удирдлага, Таймер

Камерны товч дарагдах үед камерны их бие мөн л хөдөлгөөнд ордог.

Утасгүй удирдлага, кабел удирдлага, камерны өөрийнх таймерыг ашигла.

Гараар зураг дарагдах ерөнхий механик ажиллагааг харья. - Товч хагас дарагдах үед фокус түгжигдэнэ. - Цааш бүтэн даралтаар толь нээгдэж дурангаас орж ирэх өгөгдлийг хүлээнэ. - Дурангын өрц нээгдэж гэрлийг сенсор руу илгээнэ. - Зураг авагдлаа, товч суллагдлаа.

Энд маш олон механик үйлдлүүд хийгдэж байна. Энэ бүхний нийлбэрээс

үүссэн чичиргээ сенсорт тусах гэрлийн урсгалыг тодорхой хэмжээгээр

хазайлгадаг.