2016 оны ЭЕШ өнгөрөгч 15-19 өдрүүдэд орон даяар явагдсан. Энэ жилийн ЭЕШ-д 37200 гаруй шалгуулагч оролцсон бөгөөд үүнээс 15123 нь нийслэл, 22041 нь орон нутагт элсэлтийн шалгалт өгчээ. Харин Элсэлтийн ерөнхий шалгалтын албан ёсны дүн өнөөдөр гарах юм байна.

Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид маргааш 11 цагаас БҮТ-ийн байранд ирж батламжаа авах юм байна. Oрон нутаг болон хотод 12-p анги төгсөгчид аймаг, дүүргийн боловсролын газраар дамжуулан төгссөн сургуулиасаа батламжаа авна.

Шалгуулагчид БҮТ-ийн eec.mn сайтны шалгуулагчын булангаар орж, бүртгэлийн дугаар нууц үгээрээ нэвтэрч өөрийн дүн оноогоо харж болно.