Дуучин Нара БЗД-ийн 69-р тойрогт бие даан нэр дэвшсэн. Тэрбээр сонгуулийн ажил гээд хүүтэйгээ ч цагийг өнгөрүүлж амжихгүй явсан гэнэ шүү.

"Энэ бүх цаг хугацаанд сэтгэл зүрхээрээ хамтдаа байж урам зориг итгэл найдвараа хүлээлгэж ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархалаа илэрхийлж цаашдаа бас та бүхнийхээ итгэлийг хүлээж нийгмийн зөв шударга бүхний дуу хоолой болж сайн сайхны төлөө тууштай тэмцэх болноо. 2020 он хүртэл өөрийгөө бүх түвшинд хөгжүүлж сурч илүү их боловсорч биеэ дайчлан хичээх болно" хэмээн сонгуулийн тухай өгүүлэв.

Их ажлын дараа Нара хүүгээ эрхлүүлж явааг нь харсан цахим найзууд нь түүнийг магтаж байна.