Дуучин Б.Амархүү, Азийн топ модель О.Ариунзул нарыг гайхалтай хосууд гэдэг. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн олны танил эрхэмүүд анхны үрээ нэг жилийн өмнөх энэ өдөр өлгийдөн авсан юм. Өнөөдөр Б.Амархүүгийн төрсөн өдөр. Хүү нь аавынхаа төрсөн өдрөөр мэндэлж давхар баяр болсон гайхалтай өдөр.

Тэд төрсөн өдрөө ийнхүү тэмдэглэж байна. Бяцхан хүүд нь уншигчдынхаа өмнөөс эрүүл энхийг хүсье.