“Andra Model Management” агентлагийн Ерөнхий захирал, мисс Х.Бадамгэрэл амаржиж хүүтэй бол байсан цаг саяхан. Түүний гэр бүлийн хүнийг дуучин Бэки гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Мисс бүсгүй дуучин залуугийн клипэнд тоглох урилга авсанаар тэдний хайрын романс эхэлсэн гэдэг. Загвар өмсөгч Х.Бадамгэрэл ихээхэн омголон бардам зантай байсан аж. Харин зөөлөн зантай Бэки түүний буруу занг зөв сайхнаар хэлж өгсөнөөр засагдсан тухайгаа топ маань онцлон ярьжээ.