Twitter.com сайтад идэвхитэй Монголын жиргээчдийн тоо сүүлийн жилүүдэд асар хурдацтай нэмэгдэж албан бус тоогоор 60,000 хол давсан гэгддэг. Жирийн нэгнээс жирийнгүй улс төрчид болон урлаг, спортын одуудыг хүртэл нэгтгээд авсан тус сайтын олон мянган хэрэглэгчид нийгмийн дуу хоолойн өнгийг илэрхийлж, зарим нэг талаар алжаал, стрессийн аль алийг түгээдэг талбар болоод буй.Тэгвэл цахим ертөнцийн хамгийн нээлттэй, илэн далангуй гэгддэг жиргээчдийн төлөөллүүд 9 сарын 26-ны Пүрэв гарагийн 18:30 цагт Tsuki House Lounge-д болох UBTwestival хэмэээх нөхөрсөг уулзалтын арга хэмжээнд нүүр нүүрээрээ уулзалдаж, энэ оны Монголын жиргээчдийн хамгийн том баярыг тэмдэглэх гэж байна.UBTwestival-д орчин үеийн шинэ хамтлаг дуучид болох Peace Avenue, AADAR, TigerFish, DJ TSE нар оролцож ая дуугаа өргөхөөс гадна тус арга хэмжээг зорих жиргээчид оны хамгийн “Бэлэн Цэцэн” жиргээчийг өргөмжлөхөөс гадна, жиргээчдийн дунд уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн хуушуурдалтын үйл ажиллагаанд оролцох боломжтой юм.Сайн үйлсийн нэрийн доор зохион байгуулагдаж байгаа UBTwestival арга хэмжээ нь Гэгээн Үндэс ТББ-ын санаачилсан “Бидний Хүүхдүүд” төслийг санхүүжүүлэх зорилгоор нийт 5 сая төгрөгийг босгохыг зорьж байгаа бөгөөд зохион байгуулагчид энэхүү наадмаас олох орлого болон хандивыг 100% тус байгууллагад гардуулна.Twitter+Festival буюу Twestival хэмээх олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөний нэгэн хэсэг болсон энэхүү арга хэмжээг энэ жил дэлхийн 73 хотууд тэмдэглэж байгаагийн нэг нь Улаанбаатар хот болж байгаа юм.

UBTwestival зохион байгуулах багийн ахлагч О.Гэрэлтуяа Утас: 88779173

UBTwestival арга хэмжээний вэб холбоосууд:

UBTwestival Twitter - http://www.twitter.com/ubtwestival

UBTwestival Facebook - http://www.facebook.com/UBTwestival

UBTWestival Blog – http://ulaanbaatar.twestival.com

Арга хэмжээний Facebook хуудас http://www.facebook.com/events/166537370207369/?fref=ts