МАН-ын Мэдээлэл технологийн хэлтсийн даргаар ажилладаг Б.Цогтгэрэл өөрийн хариуцан ажиллуулдаг “www.tsag.mn” цахим хуудаст “Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, АН-ын гишүүн “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын тэргүүн Р.Улаанхүү АН Орхон аймагт ялсан хэмээн хөөрцөглөн архи хэтрүүлэн хэрэглэж О-гийн амийг хохироосон онц ноцтой хэрэг үйлдсэн” гэх мэдээлэл нийтэлснээсээ болж цагдан хоригдож хал үзэж, хашир суусан нэгэн.

Б.Цогтгэрэл дөрөв хоногийн өмнө худалдаанд гарсан, Монголд тавхан ширхэг байгаа “iphone 5s” утас барих болжээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “4 хоногийн емне худалдаанд гарсан юмдаа хэрвээ агаар гайгvй байсан бол ечигдер ирэх байлаадаа” хэмээн орчин цагийн охидын зургаа толинд тусган авдаг маягаар шинэхэн утсаа гайхуулан зургаа даржээ.