Ардын хувьсгалын ойн баяр наадмыг тохиолдуулан амрах үед орон нутгийг зорин амрах иргэдийн тоо ихсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. 2015 оны 07 сарын 8-наас 2015 оны 07 сарын 15-ныг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж 18 хүн нас барсан.

Жолооч та: Орон нутгийн замд хурдаа тохируулан, хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдэд тусгай зориулалтын суудалд суулган хөдөлгөөнд оролцоно уу. Хөдөлгөөний эрчим ихтэй үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон хол замд ядарсан, нойргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, ядарсан үедээ амрах, ээлжийн жолоочоор тээврийн хэрэгсэл жолоодуулж байхыг анхааруулж байна.

Хөвсгөл аймгийн замын цагдаагийн газар