Сайн байцгаан уу!!! Би нэг зүйл дээр та бүхнээс зөвлөгөө авах гэсийн би одоо 24 настай нэгэн хувийн байгууллагад ажилладаг залуу байна. Энэ сайтад ингээд захидал бичээд сууж байна гэж бодож ч явсангүй.

Би найз охинтойгоо үеэрхээд 9 сар болж байна нэг газар хамт ажилладаг юм. Эхэндээ ч сайхан л байсан одоо ч гэсэн надад түүнтэйгээ байхад сайхан л байдаг би түүндээ дэндүү их хайртай. За гол асуудалдаа орий миний нз охин ер нь милээн эрх тал руугаа хүн л дээ байнга л эрхэлж байдаг бүх л зүйл зөвхөн тэрний хүссэнээр л байх ёстой би ч аль болох тэрнийхээ хүснээр л байлгах гэж бүхий л зүйлээ зориулж ирсэн. Дээр нь тэр маань хэт их ааштай их амархан уурлана жоохон юм л сэтгэлд нь хүрэхгүй эсвэл үгэнд нь орохгүй бол тэгээл уурлана уурлахаараа их онцгүй зантай болноо намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлнэ хөөнө туун, зодно цохино би ч яахав тэр болгоныг нь тэвчээл юу ч болсон үргэлж уучлалт гуйгаал очидог. Миний ч буруу бай өөрийнх буруу ч бай үргэлж л би уучлалт гуйна. Тэр маань ер нь өөрөөсөө ах хүн сонирхдог өмнө нь ч гэсэн дандаа ах хүмүүстэй үерхэж байсан тийм хүн л дээ. Сүүлийн үед улам их уурлах боллоо бас ярьж хийж байгаа нь үргэлж зөрөх юм чамтайгаа цуг л баймаар гэсэн мөртлөө он гаргаад гадагшаа сургуульд явна тэгэхээр угаасаа 2-лаа сална гэхийн. Би ч хүлээж чадна л гэдэг тэр маань болохоор тийм зүйл байхгүй угаасаа сална юм бол сална гэхийн. Үнэхээр гадагшаа явахаар салдаг гэж үү? Эсвэл надаас уйдсан салмаар байгаа юм болов уу? Сүүлдээ өөрөө ч ойлгохоо болилоо!!!!