"Guys" хамтлаг анх гарч ирсэн цагаасаа залуусыг байлдан дагуулсаар өдийг хүрсэн. Хамтлагийн гишүүдийн хувьд сүүлийн жилүүдэд дөрвөн гишүүнтэй уран бүтээлээ туурвиж байсан ч өнгөрөгч таван сард шуугиан тарьсан хэргээс болж гурван гишүүнтэй болсон хэмээн мэдэгдэж хэвлэлийн хурал хүртэл хийгээд авсан удаатай.

Харин шуугианы эзэн болсон Уугий буюу Х.Бат-ундрал нь "GUYS"-ынханаа орхиогүй юм. Уугий хамтлагийн гишүүдийн хамт ирж оддын элсний воллейболын тэмцээнд оролцож олны өмнө гарсан. Тэрбээр би хар тамхины хэрэгт орооцолдоогүй гэж цахим хуудаснаа мэдэгдсэн.

"Goodluck" дуугаа клипжүүлэн хүргэсэн хамтлаг өдгөө аялан тоглолтоор яваа. Ингэхдээ гурван гишүүний бүрэлдэхүүнтэй тоглолтоо хүргэж байгаа бөгөөд Уугий Монголдоо үлджээ. Тэд дахиад жийсэн үү хэмээн хардах олон байна. Тэгвэл Уугий одоогоос таван сарын өмнө кинонд тоглохоор гэрээ байгуулсан байсан учир зураг авалтдаа орохоор үлдсэн гэдгийг дуулгаж олны хард хариулт өглөө.

О.Ариун