Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Энэ сарын 10-нд хязаалан, шүдлэн морьдын уралдаан болсон юм. Харин өнөө өглөө азарганы уралдаан боллоо.

Өчигдрийн уралдаанаар цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан долоон унаач хүүхэд мориноосоо унасан мэдээг Хүүхдийн төлөө үндэсний төлөө газраас өглөө. Тэгвэл азарганы уралдаанаар хүүхэд мориноосоо унаагүй байна.