Гэрэл зургийг www.mpa.mn-c ашиглав

Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Р.Пүрэвдагва нарын барилдаан маргаантай болж, Хөлийн цэцээс хоёр бөхийн барилдааныг дахиулах шийдвэр гаргасан ч бөхчүүд барилдахгүй нэлээдгүй удлаа. Улсын арслан П.Бүрэнтөгс шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байв.

Баяр наадмын Зохион байгуулах комиссын дарга, Улаанбаатар хотын захирагч Су.Батболд талбай руу орж, улсын арслан П.Бүрэнтөгс болон хөлийн цэц, гарын даа, Увс аймгийн бөхчүүдтэй уулзсаны дараа барилдаан эхэллээ.

Хаялцах барьц задрах үед улсын өсөх идэр начин Рэнцэнбямбын ПҮРЭВДАГВА давлаа. Ийнхүү тэрбээр улсын өсөх идэр цолноос УЛСЫН ГАРЬД цолны болзол хангаад байна.