​   Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах “Жигүүр гранд” ХХК-ийн “Хунгийн хотхон”үерийн далангаа“Blue sky” хотхон руу  харуулж байрлуулснаас“Blue sky” хотхоны 192 айл хохирч байна. Учир нь өнгөрсөн онд орсон борооны улмаас “Blue sky” хотхоны хашаа нуржээ.

   Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хунгийн хотхон”-ы буруу хэмээн тогтоосон ч тус хотхон зөрчлөө өнөөдрийг хүртэл арилгаагүй байгаа аж. Энэ талаар “Жигүүр гранд”ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч арга хэмжээ авалгүй, зөвхөн “Хунгийн хотхон”-ы зарим хэсгийн хашааг барьсан байна. Ингэхдээ хүнд даацын машин ашигласнаас үүдэн асфальтан зам, замын хашлага эвдэрч гэмтсэн аж.

   Мөн үерийн далангийн сараалжин төмөр хэсэг хугарч, ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа юм байна. Түүнчлэн “Жигүүр гранд” ХХК нүх ухаж орхисноос автомашин болон оршин суугчид ялангуяа хүүхдүүд унаж гэмтэх, осолдох аюулд өртөөд байгааг оршин суугчид мэдээлж байгаа юм. Хэдийгээр МХЕГ, ОБЕГ-аас “Жигүүр гранд” ХХК-ийн буруу хэмээн тогтоосон ч ямарч арга хэмжээ авахгүй байгаа аж.