Монголын рок поп урлагийн ууган төлөөлөгчдийн нэг “Харанга хамтлаг”-ийн гитарчин, МУУГЗ Ц. Чулуунбатын Chuka & Friends “Содон аялгуу” амьд тоглолт өнөөдөр, маргааш хоёр тоглогдохоор товоо зарлаад байсан ч дахин нэг өдөр нэмэж 27,28,29 нд 19:00 цагаас UB palace-ийн их танхимд тоглогдохоор болжээ.

   Тэрээр монголын орчин үеийн хөгжмийн урлагт 40 жил зүтгэхдээ 150 орчим дуу, кино, жүжгийн хөгжим, дуу мөн Залуус, Соёмбо, Харанга хамтлагтай уран бүтээлээ туурвихаас гадна өнөө үеийн залуу уран бүтээлчидтэй хамтран сонсогчдынхоо сонорыг мялаасаар ирсэн нь ийнхүү үзэгчдийг хуулриулж байгаа ажээ.

   Chuka & Friends “Содон аялгуу” амьд тоглолтонд түүний хит болсон олон арван дуунууд эгшиглэхийн зэрэгцээ шинэ уран бүтээлүүд нь амьд хөгжмийн хамтлагтай хоршин үзэгч сонсогчиддоо хүрэх юм. Ийнхүү өнөөдөр маргааш буюу 27,28 нд тоглогдох тоглолтын тасалбар аль хэдийнэ дуусаж олон арван сонсогч фенүүд нь тоглолтын билетийг нь олж авч чадаагүйдээ сэтгэл дундуур үлдээд байсан учраас дахин нэг өдөр нэмэж тоглохоор болжээ.

   Тоглолтонд нийт 200 орчим уран бүтээлчид оролцох бөгөөд үүнд Харанга, Чингис хаан, Никитон, Sweetymotion, Freezone, Nuans, 3 oxин, Киви, Anemone, Мотив, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Б.Чинбат, T.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, ВХ, Наагий болон, Монгол улсын филармони найрал хөгжим, бүжгийн Nature Dance хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцож байгаа юм. Ийнхүү нэмэж тоглогдох болсон тоглолтын тасалбарыг Hi-Fi, UB palace-ийн кассаар болон шинэлэг үйлчилгээ болох www.easyticket.mn сайтаар цахим хэлбэрээр борлуулалт хийсэн билээ. Тоглолтын тасалбарын үнэ 25000, 40000 төгрөг