2016 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 250 авснаас зам тээврийн ослын 149 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1, Зам тээврийн осолд 5 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: СХД-ийн нутаг Товчооны зам, Сод Монгол ШТС-ын зүүн урд замд T.Raum маркийн авто машины жолооч Э нь T.Prius маркийн Г жолоочтой, H.Verna маркийн Б жолоочтой авто машинуудтай мөргөлдөж зорчигч 09 настай эмэгтэй М, 10 настай эрэгтэй Э, 2 настай эрэгтэй Э нарын 6 хүн гэмтсэн.

Хөдөө орон нутаг: Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газрын 37 kм-н зүүн замд Зил-555 маркийн Б жолоочтой авто машин онхолдон шатаж зорчигч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 3 хүн гэмтсэн.