Өчигдөр Америкийн кино академийн дээд шагнал 85 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон билээ. Энэхүү арга хэмжээний дараа жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг Хандив цуглуулах оройн хүндэтгэлийн зоог болдог. Үүнд алдар хүндтэй хүмүүс оролцдог билээ.
Зочдын дунд герман гаралтай загвар өмсөгч Хайди Клам байсан бөгөөд нэгэн цагт загварын ертөнцийн супер моделийн нэг байсан тэрээр халуухан харагдаж байв. Нөхөр Сэйлээс салсны дараа залуухан амрагтай болсон тэрээр улам ч өнгө зүс засчээ.